Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

Тайландын Вант улс манайд элчин сайдын яамаа нээнэ


Densmaa 2017-05-30 04:05

Элчин сайдын яам нээгдвэл аялал жуулчлалын салбараас гадна анагаах ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагааны өргөн зам нээгдэх боломж бүрдэх юм.

    УИХ-ын дарга М. Энхболд манай улсад айлчилж буй Тайландын Вант Улсын Үндэсний Хууль тогтоох ассамблейн Тайланд-Монголын парламентийн бүлгийн дарга Косол Петчсувен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд, Тайландын Вант улс манайд элчин сайдын яамтай болбол манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, аялал жуулчлалын салбарт шинэ дэвшил гарна гээд Элчин сайдын яамаа удахгүй нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тайланд-Монголын парламентийн бүлгийн дарга ноён Косол Петчсуван, бид тун удахгүй танай сайхан оронд элчин сайдын яамаа нээх болно. Ингэснээр аялал жуулчлалын салбараас гадна анагаах ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагааны өргөн зам нээгдэнэ гэлээ.  

Үзсэн: 1463

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна