Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Япон, Монголын харилцааны хэтийн төлөв” симпозиум боллоо


Densmaa 2017-05-31 06:05

Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд учирч буй бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай шийдлүүдийг гаргаж тавьсан симпозиум боллоо гэж зохион байгуулагчид, оролцогчид дүгнэж байв.

    Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Япон, Монголын харилцааны хэтийн төлөв” сэдэвт симпозиум болж өндөрлөлөө. Симпозиумыг нээж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока нар үг хэлсэн. Мөн Элчин сайд асан Р.Жигжид, ҮАБЗ-ийн ССХ, МУИС-ийн багш, судлаачид оролцож, “Монгол, Япон хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ”, “Давхар татвараас чөлөөлөх зэрэг хэлэлцээр байгуулах шаардлагатай” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс Япон, Монгол хоёр орны бүхий л харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд учирч буй бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай шийдлүүдийг гаргаж тавьсан симпозиум боллоо хэмээн дүгнэж буйгаа илэрхийлж байлаа.

Үзсэн: 1270

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна