Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэн болов


Densmaa 2017-06-06 05:06

Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өглөө.

   Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байгааг онцлоод НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулж, аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ. Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авав.

Үзсэн: 908

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна