Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол - Польшийн тээврийн хамтын ажиллагаа эрчимжинэ


Densmaa 2017-06-07 03:06

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

     Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-д болсон Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмиттэй уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын хоорондын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хамтран шийдвэрлэх хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцжээ.

Тухайлбал, Тээврийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн орчин ихээхэн чухал үүрэгтэй тул Монголын талаас хоёр улсын хооронд хийгдэх авто тээврийн харилцааг илүү сайн зохицуулах, иргэд болон аж ахуйн нэгжүүд харилцан зорчих таатай хөнгөвчилсөн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар төслөө хүргүүлээд байсан. Тэгвэл энэхүү уулзалтаар тус хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулан, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмит Олон улсын тээврийн форумд илтгэл тавих үеэрээ "Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдтай албаны уулзалт хийж, дамжин өнгөрөх тээврийн чиглэлд илүү нягт хамтран ажиллахаар болсон нь тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд ихээхэн үр өгөөжтэй форум боллоо" хэмээн онцолсон юм.

Үзсэн: 1009

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна