Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

МИАТ ХК Улаанбаатар Бусаны чиглэлийн анхны шууд нислэгээ хийлээ


Densmaa 2017-06-22 04:06

Цаашид Тайландын Бангкок руу нислэг үйлдэхээр судалж байгаа юм байна.

    Монголын иргэний агаарын тээврийн МИАТ ХК Улаанбаатар Бусаны чиглэлийн анхны шууд нислэгээ өнөөдөр хийлээ. Цаашид пүрэв, ням гаригт энэ шууд нислэгийг тогтмол үйлдэх юм байна. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа 241 мянган вон буюу 210 орчим ам.доллар байгаа юм. Энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллаж байгаа гэж Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл ярьж байлаа.  

МИАТ ХК өнөөдрийн байдлаар Боинг загварын агаарын зургаан хөлгөөр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэж байна. 2017 онд нислэгийн хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөсний нэг нь Бусан. Удаах нь ирэх арваннэгдүгээр сараас Тайландын Бангкок руу  нислэг үйлдэхээр судалж байгаа юм байна.  

Үзсэн: 1048

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна