Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

40 орны скаутууд Монголд чуулж байна


Densmaa 2017-07-31 02:07

зи Номхон Далайн 31 дэх Жембори майхант чуулган “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлж байгаа юм.

    Манай Улсад Ази Номхон Далайн 31 дэх Жембори майхант чуулгыг энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд нийт 40 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нар оролцож байгаа юм.

  Уг арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд “Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр нөлөөн дор үүсэн байгуулагдсан Монголын скаутын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус холбоо өнөөдөр 60 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй, бүх орон нутагт салбар зөвлөлтэй, Дэлхийн скаутын хөдөлгөөний албан ёсны гишүүн байгууллага болон хөгжиж байна. Скаутын байгууллагаар дамжсан хүүхэд- бие даасан, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй бие хүн болж төлөвшдөг. Энэ нь скаутын хөгжлийн хөтөлбөр, зорилготой холбоотой юм. Хичээсэн хүн амжилтад хүрдэг. Хүүхэд, залуучууд Та бүхнийг бие биеэсээ ихийг сурч мэдэж, өсөж хөгжинө гэдэгт итгэж байна” гэжээ.  

  31 дэх Жембори майхант чуулганы үеэр скаутууд долоо хоногийн турш “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлж байгаа юм. Энэ удаагийн Жемборигийн үйл ажиллагаа тэр чигээрээ монгол соёл, ёс заншил, уламжлал, уур амьсгалыг бүрдүүлснээрээ онцлогтой. 40 орноос ирсэн хүүхдүүдийг өвөл, хавар, намар, зун гэсэн дөрвөн дэд зусланд хуваан байрлуулжээ. Энэ удаагийн Жемборигин бүтцийн зохион байгуулалтыг Эзэн Чингис хааны цэргийн 10-т, 100-т, 1000-тын систем дээр үндэслэн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Үзсэн: 947

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна