Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн орнууд хүртээмжтэй даатгалын талаар санал солилцоно


Densmaa 2017-08-30 04:08

Улаанбаатар хотноо болох олон улсын уулзалтын үеэр Азийн даатгалын зах зээл, жижиг, дунд үйлдвэрийн эрсдэл болон эрсдэлийг бууруулах, хөдөө аж ахуйн даатгалын талаар хэлэлцэх юм.

    Энэ есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох олон улсын уулзалт” болно. Уулзалтад Монгол, Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцох юм. Уулзалтаар, Азийн даатгалын зах зээл, жижиг, дунд үйлдвэрийн эрсдэл болон эрсдэлийг бууруулах, хөдөө аж ахуйн даатгал, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлог байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон бусад эрсдэлүүд, индексжүүлсэн даатгалын технологи, бичил даатгалын бүтээгдэхүүнүүд, үнэлгээ, нөхөн төлбөрийн асуудлууд болон хүртээмж гэх мэт олон чухал асуудлыг Зүүн өмнөд, Өмнөд, Төв Азийн бүс нутгийн хүрээнд авч хэлэлцэнэ. Хамгийн гол нь хүртээмжтэй даатгалын олон улсын чиг хандлага, тэргүүлэгч туршлагууд, тулгамдсан асуудлууд болон боломжтой гарц, шийдлүүдийг эрэлхийлэхэд уулзалтын ач холбогдол оршиж байна.

Үзсэн: 877

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна