Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ


Densmaa 2017-09-01 04:09

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан  мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ “Хичээлийн цүнхээ мөрөвчлөн эрдэм номын замдаа гарч, төрөлх сургуулийнхаа гадаа шуугилдах хүүхэд залуусын баяр хөөрөөр улс орон маань бялхаж байна. Мянга мянган балчир нялх иргэд маань аав ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэг яслийнхаа зүг яаран алхаж байна. Улс орны маань ирээдүй болсон эдгээр хүүхэд залуучуудын бүтэн жилийн турш юуг сурч, юуг мэдэж авч, бүтээж туурвихаас Монгол Улсын хөгжлийг хойчид түүчээлэх эрдэм мэдлэгийн хуримтлал, оюун боловсрол, улсын маань гадаад дахь нэр хүнд ихээхэн хамаарна.     

   Хүүхэд залуус та бүхэн Хичээлийн шинэ жилийн эхнээс эх хэлээрээ зөв ярьдаг, гараараа цэвэр сайхан  бичдэг, дөрвөн аргын тоог цээжээрээ  боддог, санаагаараа уран яруу найруулдаг, бяр, хурдаараа шударга өрсөлддөг, сэтгэлийнхээ өнгөөр зурж буддаг энгийн дадалд суралцахыг эрхэмлэн хичээгээрэй. Энэхүү дадал бол шавь хүний сэтгэлийг тогтоон төвшрүүлэх хөрс болж, тогтсон ухамсар, сэтгэлд эрдмийн үр суулгаж чадваас хожмоо арвин ургац хураадгийг эрхэм мэргэн багш нар маань анхааралдаа авна гэж итгэж байна” гэсэн юм.

Үзсэн: 914

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна