Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Данийн Элчин сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2017-09-08 04:09

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2018 онд тохионо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Данийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Карстен Даамсгардыг хүлээн авч уулзан, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Дани, Монголын харилцаа олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд Карстен Даамсгард дурдаад, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2018 онд тохиохыг онцлов. Түүнчлэн Дани Улс сэргээгдэх эрчим хүчний технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх, туршлагаасаа хуваалцах сонирхолтой байгааг тэмдэглэв.

Сайд Ц.Мөнх-Оргил сүүлийн жилүүдэд данийн талаас хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2018-2019 онд Нордикийн орнуудад “Монголын соёлын өдрүүд” сурталчилгааны цогц арга хэмжээ зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад данийн талаас дэмжлэг хүсэв. Мөн хамтын ажиллагааг цаашид соёл, эрчим хүч зэрэг олон салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Үзсэн: 1319

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна