Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк нь Монгол Улстай хамтран ажиллах шинэ стратеги боловсруулж байна


Densmaa 2017-09-22 07:09

Уг стратеги нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх, хөдөөгийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг дэмжих юм.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнийг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банк нь Монгол Улстай хамтран ажиллах шинэ стратеги боловсруулж байгаа юм байна. Уг стратеги нь хэд хэдэн тэргүүлэх чиглэлтэй бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй хүргэх зэрэгт нэн түрүүнд анхаарч буйг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн танилцууллаа. Мөн хөдөөгийн хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ХАА-н боловсруулах салбарыг дэмжин хөгжүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ингэхдээ уламжлалт аргаар зөвхөн эмнэл зүйн талаас дэмжих бус, ажлын байр, хэвийн ажиллаж амьдрах боломжоор хангах зорилго бүхий төслийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэхээр болжээ.

Үзсэн: 1178

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна