Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-ОргилСайд нарын албан бус уулзалтад оролцлоо


Densmaa 2017-09-22 08:09

Гадаад хэргийн сайд нар Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон байна.

     НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 20-ны өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын албан бус уулзалтад оролцож, үг хэллээ. Уулзалтын үеэр үг хэлсэн 13 гишүүн улсын Гадаад хэргийн сайд нар Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Азид энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон байна. Энэхүү бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль орчин, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, хар тамхи, хууль бус мансууруулах бодистой тэмцэх зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэхэд чухал үүрэг оролцоотой байж ирснийг тэмдэглэжээ. Цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн гишүүн орнуудын зүгээс бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл, хүн хоорондын харилцаа зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлжээ.Тус бага хурал нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд бүс нутгийн голлох тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гишүүн орнуудын хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх чуулга уулзалт юм. Өдгөө бүс нутгийн 27 гишүүн орон, 9 ажиглагч орон болон бүс нутаг, олон улсын 5 байгууллагыг эгнээндээ нэгтгээд байгаа юм.

Үзсэн: 1263

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)