Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг барив


Densmaa 2017-09-22 08:09

Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт бараалхах үеэрээ хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.

     Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Холбооны Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараагаар Элчин сайд Д.Ганбатыг хүлээн авч уулзсан байна. Элчин сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн хоёр орны хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн нь хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөшүүрэг байсан гэдгийг онцлоод, цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглээд Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт урилгыг талархан хүлээж авсан байна.  Ноён Ф-В.Штайнмайер 2014 онд Холбооны Гадаад хэргийн сайд байхдаа Монгол Улсад айлчилж байсан юм.

Үзсэн: 1306

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна