Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”


Densmaa 2017-09-28 05:09

Уг өдрийг тохиолдуулан “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа Монгол улсад зохион байгуулж байна.

   “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Глоб Интернэшнл” төвтэй хамтран “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна. ЮНЕСКО 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан төдийгүй энэ жил дэлхий нийтээрээ хоёр дахь удаагаа тэмдэглэж байна. Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой хамааралтай. Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм. “IPDCtalks: Mongolia” чуулганаар сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэх 30 эрхэм “Тогтвортой хөгжлийн зорилт” тус бүрийн биелэлтэд тулгамдаж байгаа асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавих юм.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна