Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ


Densmaa 2017-10-03 04:10

Чуулга уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагааны талаар ярилцаж байна

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт 2017 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Арга хэмжээний хүрээнд Оросын талын ажлын хэсгийн ахлагч, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Чуулга уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар  дугуй ширээний ярилцлага хийнэ. Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны анхны бизнес форумыг энэхүү эдийн засгийн  чуулга уулзалтын үеэр зохион байгуулж байна. 

Үзсэн: 1273

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна