Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улс Амар амгалангийн индексээр 46-д жагсжээ


Densmaa 2017-10-09 08:10

Дэлхийн 163 орныг хамруулсан амар амгалангийн жагсаалтын үзүүлэлтээр Монгол улс амар амгалан “өндөр” гэх ангилалд багтсан байна.

    Хүн төрөлхтөн 2007 оноос эхлэн Амар амгалангийн индексийг жил бүр гаргадаг болсон. Дэлхийн хүн амын 99.7 хувийг хамардаг 163 орны амар амгалангийн жагсаалтыг энэ жилийн тухайд Нийгмийн халамж, аюулгүй байдал, Дотоодын болон олон улсын зөрчил тэмцэл, Цэрэг зэвсэглэлийн түвшин гэсэн үндсэн гурван бүлэг үзүүлэлтээр гаргасан байна. Монгол улс жагсаалтын 46 дугаарт бичигдэж, амар амгалангийн үзүүлэлт “өндөр” гэх ангилалд багтжээ.

Тайланд дурдсанаар манай дэлхийн амар амгалангийн түвшин өмнөх жилээсээ 0.28 хувиар нэмэгджээ.  Тодруулбал,  93 орны дотоод байдал сайжирсан байна.

Амар амгалангийн индексээрээ Исланд, Шинэ Зеланд зэрэг улс тогтмол тэргүүлж байгаа бол Ази тивээс Хималайн уулын Бутан улс тогтмол дээгүүрт бичигддэг ажээ.

 

Үзсэн: 1018

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна