Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Олон улсын охидын өдөр”-ийг тэмдэглэнэ


Densmaa 2017-10-10 06:10

Энэ жил “Олон улсын охидын өдөр”-ийг тэдэнд чанартай боловсрол эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг шийдвэр гаргагчдад хүргэх зорилт дэвшүүлжээ.

    “Олон улсын охидын өдөр”-ийг 2012 оноос жил бүрийн 10 дугаар сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар НҮБ-аас зарласан. Энэ жилийн хувьд “Олон улсын охидын өдөр”-ийг тэдэнд чанартай боловсрол эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагааг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион байгуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх зорилт дэвшүүлжээ. Тус өдрийг угтан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн дүүрэг бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалж ажиллахыг уриалж байна. Мөн нутаг дэвсгэрийн онцлог байдалд нийцүүлэн харъяа сургуулиудын сурагчдыг өргөн хамруулж дээрх уриан дор олон арга хэмжээг зохион байгуулах юм.

Үзсэн: 1093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна