Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан боллоо


Densmaa 2017-10-17 06:10

Тэргүүн байрын эзэнд Япон улсын Саппоро хотод болох “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийн бичгийг гардуулжээ

    БСШУСЯ, ШУА, Шинжлэх Ухаан Технологийн Сан, АШУҮИС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанд Монгол, Япон, БНСУ, Австрали, Тайвань зэрэг орны 43 байгууллагын 226 судлаачийн 55 бүтээлээс анхан шатны шүүгчдийн комиссын шалгаруулалтаар 12 бүтээлийг илтгэлээр хэлэлцүүлсэн байна.  Шинээр инноваци болж байгаа бүтээл туурвисан эрдэмтдийг хуралдааны зочин илтгэгчээр урьж оролцуулдаг уламжлалын дагуу АУ-ны доктор Б.Галиндэв “Лабораторийн амьтан судлалын үндсэн ойлголт, хулганы хэрэглээ” сэдвээр, АУ-ны доктор Б.Баатарсүрэн, Н.Баялагмаа нар анагаах ухааны шинэхэн ололт бүхий бүтээлээ тус тус танилцуулжээ. Тэргүүн болон дэд байранд шалгарсан бүтээлийн эздэд БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грант олгох юм. Мөн тэргүүн байрын эзэнд Япон улсын Саппоро хотод болох Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийн  бичгийг гардуулан өглөө.

Үзсэн: 1108

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна