Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа


Densmaa 2017-10-17 06:10

Судалгааны үзүүлэлтээр хонины дал борви, тойгны ясанд агуулагдаж буй эрдэс бодис хүний ясны эрдэстэй ижил гарчээ

    Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

    Улсын хэмжээнд 2000 гаруй хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дээрх үйлдвэрүүд эрүүл хүнс үйлдвэрлэх, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт салбарынхан төвлөрч байв. Бага хурлын үеэр хүнсний коллаген уургийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийн талаар ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг танилцууллаа. Тэрээр, үхрийн ширийг боловсруулж 50-60 хувийн коллаген уургийг гаргах туршилт хийсэн байна. “Малын арьс шир нь 90 хувийн коллаген агуулдгаараа онцлогтой. Энэ хэрээрээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз Монголд байна” гэж судлаач Б.Мөнхцэцэг ярьж байв. Мөн хонины яснаас эрдсийн  бэлдмэл үйлдвэрлэх технологийн судалгааны илтгэлийг  Хүнсний технологийн дээд сургуулийн багш Н.Чимгээ тавьлаа. Судалгааны үзүүлэлтээр хонины дал борви, тойгны ясанд агуулагдаж буй эрдэс бодис хүний ясны эрдэстэй ижил аж. Үүнд үндэслэн бүтцийн хувьд хүний биеийн эрдэс бодисыг бүрэн нөхөх боломжтой гэдгийг тодорхойллоо.

Үзсэн: 1040

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна