Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНПУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2017-10-27 03:10

Польш улсын Элчин сайд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх болон бусад төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Д.Цогтбаатар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг ашиглах, Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжүүлэх төслүүдийг урагшлуулах, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн Польшийн Засгийн газар Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод удахгүй нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Элчин сайд М.Лабэнда Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, Польшийн парламентын төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан байна.

Үзсэн: 1256

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна