Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцлаа


Densmaa 2017-10-27 03:10

Аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

      Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг зохион байгуулж байна. Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд хамрагдаж байгаа юм. Гадаадаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчин болох тэдгээр оюутнуудыг нь сонгон авчээ. Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачидтай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлж сургалтад хамрагдаж байгаа юм. Мөн аяллын төгсгөлд жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцах ажээ.

Үзсэн: 1065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна