Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

“НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН – 2017” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд гарч байна


Densmaa 2017-10-27 03:10

Уужин брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн нь сүүлийн 5 жил дараалан уг үзэсгэлэнгээс “Сарлагийн хөөврөн шилдэг бүтээгдэхүүн”-ийн шагналыг хүртэж байна

    “НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН – 2017” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд гарч байна. ХХААХҮ яам, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрийн холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэнд салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн, ололт амжилтаа олон нийтэд танилцуулж байгаа юм. Үэсгэлэнгийн үеэр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Уужин ХХК “Сарлагийн хөөврөн бүтээлэг” коллекцоороо “Сарлагийн хөөврөн шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Уужин брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн нь сүүлийн 5 жил дараалан уг үзэсгэлэнгээс “Сарлагийн хөөврөн шилдэг бүтээгдэхүүн”-ийн шагналыг хүртэж байгаа юм. Монгол сарлагийн хөөврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, түүхий эдийн ашиглалтыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, загвар дизайныг шинэчлэхэд Уужин ХХК нь өөрийн брэндийн бүтээгдэхүүнээрээ үнэтэй хувь нэмэр оруулж, дотоод болон олон улсын зах зээлд монгол сарлагийн хөөвөр, ноолуур, торомны ноосоор урласан бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Үзсэн: 1501

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна