Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Японы тусламжаар 88-р цэцэрлэгийг засварлана


Densmaa 2017-11-06 06:11

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөр цэцэрлэгийн байрны халаалтын шугам, цонх хаалга, угаалгын өрөө болон бусад дотор засварын ажлыг гүйцэтгэх юм.

     Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд засварын төсөл хэрэгжих 88-р цэцэрлэгтэй танилцаж засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Баянгол дүүргийн 88-р цэцэрлэг нь 620 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог бөгөөд 1982 онд баригдсан цэцэрлэгийн барилгын халаалтын шугам хуучирч муудсан, цонх хаалганаас дулаан их алддаг байна. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-өөр цэцэрлэгийн байрны халаалтын шугам, цонх хаалга, угаалгын өрөө болон бусад дотор засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. “Япон улсын засгийн газраас 1990 оноос хойш Монгол улсад хэрэгжүүлж буй “Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээд 500 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм. 

Үзсэн: 1111

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна