Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “ЧинЖэн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сунг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-08 06:11

Улаанбаатар хотод 35,000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн бариулах санал тавилаа.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “ЧинЖэн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажилд хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцолсон. Тэрбээр “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.

   Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “ЧинЖэн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группийн барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ. Барилга, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, ложистик, зураг төслийн зөвлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЧинЖэн” групп нь 1952 байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын ТОП 500 аж ахуйн нэгжийн нэг юм.

Үзсэн: 908

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна