Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Үндэсний чанарын чуулган” боллоо


Densmaa 2017-11-13 08:11

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс Дэлхийн чанарын өдөр–Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

     Энэхүү арга хэмжээний хүрээ жилээс жилд өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган”-ыг зохион байгуулдаг болсон. Энэ жилийн чуулганыг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа. 

   “Үндэсний чанарын чуулган”-ы нээлтийн үеэр Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ. Тухайлбал, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон” гэлээ.

      Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл тавьж, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Түүнчлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг шалгаруулж “Үндэсний чанарын шагнал”-ыг гардууллаа.

Үзсэн: 995

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна