Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хотын дарга С.Батболд Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевичийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-16 05:11

БНМАУ-ын баатар, Армийн генерал Исса Александрович Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойд байршууллаа.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд ,ОХУ-ын Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хотын дарга С.Батболд Монгол улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар, Армийн генерал Исса Александрович Плиев төдийгүй Монгол Оросын ахан дүүсийн баатарлаг гавьяатай холбоотой олон сайхан түүхүүдийг мартах учиргүйг онцлоод цаашид хоёр хотын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ах дүү найрамдалт хотууд болох талаар хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Владикавказ хотын дарга Хадарцев Махарбек Хазбиевич Армийн генерал Исса Александрович Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойд байршуулсанд хотын дарга болон удирдлагуудад талархснаа илэрхийлээд Владикавказ хотын хүндэт медалиар Хотын дарга С.Батболдыг шагнасан байна.

Үзсэн: 1031

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна