Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БРЮССЕЛЬ ХОТНОО БОЛОВ


Densmaa 2017-12-12 05:12

Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан байна.

     Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын ээлжит уулзалт Брюссель хотноо болж өндөрлөлөө.

    Уулзалтад манай талаас УИХ-ын Монгол, Европын Парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож Европын Парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж аюулгүй байдал, бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.  

   Европын Парламентын зүгээс Монгол Улсад энэ жил болж өнгөрсөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль манай улсын ардчилсан тогтолцоо иргэний идэвхтэй нийгэмтэйгээ нягтран бэхжсэнийг харуулсан болохыг тэмдэглэсэн. Мөн Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан байна. Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээгдсэн нь хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил харилцааны тэргүүлэх, дээд чиглэл болсныг хоёр тал сайшаан тэмдэглэжээ.

   Уулзалтын үеэр УИХ-ын төлөөлөгчид Европын Парламентын байранд залах Алтан гэрэгэ гардуулан өглөө. Алтан гэрэгэ нь НҮБ-ын Нью Йорк дахь төв байр болон Вена дахь төвийн гол танхимд хүндэтгэлтэйгээр залагдсан байдаг.  

 

Үзсэн: 1136

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна