Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав


Densmaa 2017-12-13 05:12

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордонд гардуулан өгсөн байна.

    АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс нь Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээр Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлж, энэхүү төсөл хөтөлбөрт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна. Тэрээр мөн Соёл, урлагийн залуу манлайлал хөтөлбөрийг санаачлан кино урлаг, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээллийн салбарт олон улсад өрсөлдөх чадвартай залуу манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ Балетын тэтгэлэгт хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж Монголын үндэсний Консерваторийн балетын ангийн багш, сурагчдыг тэтгэлэгтэйгээр АНУ-д сурган мэргэжлийг нь дээшлүүлжээ.

     Япон Улсын иргэн Маруока Кэнжи нь “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Үүнд, Улаанбаатар хотын төвийн авто зам, уулзварын өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын барилгын ажилд хяналт техникийн зөвлөгөө өгч, Туул голын хурдны зам болон Сэлбэ голын хурдын замын олон түвшний огтлолцлын уулзвар хэсгийн газар ашиглалтын хөгжилд зөвлөх үйлчилгээ үззлжээ. Мөн “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, техникийн ажилтнуудад технологийн семинар зохион байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажилд зөвлөгөө үзүүлэх, аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх авто зам, уулзварын барилгын ажилд хяналт технологийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

   Тэрээр “Нарны гүүр” төсөл, “Нарны зам” төслийн ажлын удирдагч, төслийн менежер, зам төлөвлөлтийн мэргэжилтэн, улсын чанартай Эрдэнэ сум-Өндөрхаан чиглэлийн 250 км авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.

Үзсэн: 1108

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна