Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн банк хөдөө аж ахуйн салбарт шинэ төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2017-12-15 06:12

“Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг Дэлхийн Банкны ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын бизнесийн ахлах мэргэжилтэн М. Ситарамачандра болон хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нартай уулзлаа.  

  Уулзалтаар Сайд Б.Батзориг Дэлхийн Банкны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн  салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. Мөн махны экспорт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Дэлхийн Банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Б.Батзориг сайд илэрхийлжээ.

   Дэлхийн банк ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийн  хэрэгжилтэд онцгой анхаарч, үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхэд бэлэн гэсэн байна. Дараа нь Дэлхийн банкны М.Ситарамачандра тэргүүтэй ажлын хэсэг ХХААХҮ-ийн яамны газрын дарга нарт тус банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг танилцуулж,  цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна