Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ 1.2 САЯ ДАХЬ ЗОРЧИГЧИДДОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ


Densmaa 2017-12-15 06:12

МИАТ компани нь Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг хот руу тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин хотод захиалгат 9 нислэг үйлдэж байна.

   “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар энэ онд анх удаа 1.2 сая зорчигч үйлчлүүлжээ. Тус нисэх буудлын удирдлагууд өнөөдөр 1.2 сая дахь зорчигчдод буюу өглөө 7 цаг 35 минутанд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

    2013 онд 1.1 сая зорчигч хүлээж авч байсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчлүүлэгчийн тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа юм. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 15 агаарын тээвэрлэгч байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр компани Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг хот руу тогтмол, Дубай, Бангкок, Дели, Хошимин хотод захиалгат  нислэг үйлдэж байгаа юм.

Үзсэн: 914

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна