Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган хүн саналаа өгчээ


Densmaa 2017-12-18 04:12

Санал өгсөн иргэдийг насны ангиллаар нь үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуус, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насныхан байна.

    “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн Ажлын хэсгийн гишүүн, Г.Занданшатар “Нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол”-ын талаар танилцууллаа. Танилцуулгаас үзвэл 327 мянга гаруй хүн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд нийт иргэдийн санал нь давхардсан тоогоор 5.6 сая-д хүрчээ.

    Иргэд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, тухайн жилийн төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг УИХ-д оруулах, үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэх, заахыг дэмжжээ. Мөн төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоох, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халах, чөлөөлөхийг хориглох, баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Үзсэн: 1034

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна