Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНСУ-д ажлын айлчлал хийлээ


Densmaa 2017-12-19 07:12

Кушин их сургуулийн эмнэлэг 1000 орчим ортой, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг байна.

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны Тохиролцоонд тусгагдсан “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч Кушин их сургуулийн эмнэлэгт зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Тус эмнэлгийн зүгээс өөрийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тус эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа явуулдаг, орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр тэргүүлэх эмнэлгийн нэг юм. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар  харилцан ярилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа өвчний тоог бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сөүл Төсөл’-ийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж, Кушин их сургуулийн эмнэлэгт олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өгсөн байна.

            

Үзсэн: 1049

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна