Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Уул, овоо тахих ёсыг соёлын биет бус өвөөр бүртгэлээ


Densmaa 2017-12-20 04:12

Манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүллээ.

   ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү арал дээр боллоо.

    Тус чуулганы үеэр Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргав.

   Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж байгаа юм.

    Чуулганы үеэр “Тэнгэр аялгуу” хамтлаг чуулганд оролцогчдод зориулан Монгол үндэсний соёлын өвийн агуулгатай урлагийн тоглолт толилуулсан байна.

Үзсэн: 901

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна