Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЭЛЧИН САЙД Г.БАТТУНГАЛАГ БН ХОРВАТ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ


Densmaa 2017-12-21 05:12

Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

   Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичид Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

   Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Хорватын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Г.Баттунгалаг Хорватын нийслэл Загреб хотод ажиллах үеэрээ тус улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Соёлын сайд, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үзсэн: 1244

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна