Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛИЙН БООМТЫГ ӨРГӨТГӨНӨ


Densmaa 2018-01-08 07:01

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр ачаалал 3-4 дахин багасгана.

    Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо. Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм. 

Үзсэн: 980

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна