Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ардчилсан Солонгос улсаас Монгол Улсад суух Элчин сайд О Сын Хо ИЖБ-ээ өргөн барив


Densmaa 2018-01-09 05:01

“БНАСАУ, Монгол Улсын хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа. Элчин сайд О Сын Хо уулзалтын үеэр “Юуны өмнө БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагч Ким Жон Уны Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Х.Баттулга танд илгээж байгаа халуун мэндчилгээг уламжилж байна” гэлээ. Мөн Элчин сайд О Сын Хо “БНАСАУ, Монгол Улсын хооронд димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Цаашид 70 жилийн уламжлалт, найрсаг харилцаагаа хөгжүүлэхэд манай улсын Засгийн газар их анхаарал хандуулж байгаа. Хоёр улсын димломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох энэ жилд манай талаас төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хоёр талын хамтын ажиллагаа цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

   Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд О Сын Ход хандан “Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Элчин сайдаар томилогдон ирж байгаа тань чухал үүрэг билээ. Тиймээс цаашид таны оролцоотойгоор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн “Хөдөө аж ахуйн салбар, спортын салбарт БНАСАУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно. Таны Элчин сайдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Үзсэн: 1062

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна