Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД 70 ОРНЫ ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮН ОРОЛЦОЖ БАЙНА


Densmaa 2018-01-24 04:01

Чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 1 дүгээр сарын 23-26 өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид багтжээ.

   Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөж байна.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд оролцоно.

   Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын  төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгчид оролцож, байгаа юм. Төлөөлөгчид дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.

Үзсэн: 1031

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна