Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол цэрэг- энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэлээ


Densmaa 2018-01-29 05:01

Энхийг сахиулагчдын тоо давхардсан байдлаар 15 мянга гаруйд хүрсэн байна.

   Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийг шинэчлэн нээлээ. Тус хэсэгт Монгол Улсын зэвсэгт хүчин дэлхий дахины энхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцсоныг дэлхийн газрын зурагт бодиотойгоор үзүүлж, Иракийн эрх чөлөө дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд олон үндэстний дивизийн “Чарли” цэргийн баазад үүрэг гүйцэтгэсэн байдлыг тусгасан макет, харуулын болон хүч нэмэгдүүлэх байрыг дүрслэн харуулжээ.

   2002 онд манай Зэвсэгт хүчний хоёр офицер НҮБ-ын ажиглагчаар үүрэг гүйцэтгэж  эхэлснээр Монгол улс энхийг дэмжих ажиллагаанд анх оролцож, одоогийн байдлаар нийт энхийг сахиулагчдын тоо давхардсан байдлаар 15 мянга гаруйд хүрсэн байна.

 

Үзсэн: 988

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна