Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХООРОНД АГААРЫН ШИНЭ ХААЛГА НЭЭХ АСУУДЛААР ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ


Densmaa 2018-01-31 06:01

2017 онд Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлэгийн галт тэрэгний тээвэрлэлт гурав дахин өссөн байна.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдрийг хүртэл БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлал нь Хятадын талтай зам, тээврийн салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэх, Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын үзэл санаа нийцэж байгааг онцлоод хоёр санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулахын чухлыг тэмдэглэжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцсон байна.
2016 онд байгуулсан Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар боллоо.
Монгол улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг энэ үеэр хэлэлцлээ.
Мөн хоёр тал Гашуун сухайт Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болжээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах  зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.
Хятадын талаас энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр талын холбогдох байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ.

Үзсэн: 1340

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна