Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчууд “Нано” хиймэл дагуул хөөргөнө


Densmaa 2018-02-05 05:02

Хэрэв бодлогоор дэмжвэл ирэх оны сүүлээр Нано хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна

   2017 онд МУИС-ийн багш, сурагчид, Кюүшюүгийн технологийн институтитэй хамтран анхны нано хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөж байсан бол ийн хоёр дахь буюу микро хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөөд байна. Хоёр дахь хиймэл дагуул болох микро хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх, улс оронд аль салбарт ямар үр ашигтай талаар хэлэлцэж байна. “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь  хоёр дахь хиймэл дагуул болох микро хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх, улс оронд аль салбарт ямар үр ашигтай, зохион бүтээхэд үндэсний боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, санхүүгийн асуудлыг шийдэх талаар бодитой шийдлүүдийг тодорхойлоход оршиж байгаа талаар зохион байгуулагчид нь хэлж байна.

Үзсэн: 1309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна