Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дархан-Уул аймагт Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав


Densmaa 2018-02-21 05:02

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, туршлага судлуулах, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийнэ.

   Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын “Фортис” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор үзэглэв. Хамтын ажиллагааны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ хийх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орчин үеийн эмчилгээ, оношлогооны мэдээлэл солилцох чиглэлээр ажиллах юм.  

   Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, удирдлагын болон эмнэлзүйн тусламжийн багуудыг туршлага судлуулах,  эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийнэ.

Үзсэн: 1007

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна