Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

ӨВЛИЙН УЛИРАЛД УРГИЙН ЭНДЭГДЭЛ 3.5 ДАХИН ИХ БАЙНА


Densmaa 2018-02-23 05:02

2017-2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол эрүүл мэндийн байгууллага 24.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн судалгаа бий.

   Нийслэлийн агаарын бохирдол бага насны хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулсан “Агаарын бохирдол-Аюулын харанга” судалгаа хийжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол 1-р сарын 30-нд хамгийн дээд цэгтээ буюу ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 133 дахин хэмжээнд хүрчээ. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэн идээдүйд Монгол Улсын хөгжил, аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөөлөл үүсэх магадлалтай гэдгийг тус судалгааны тайланд тусгасан байна. Нийслэлд Монгол Улсын нийт хүүхдийн 50 хувь нь амьдарч байна. Одоо агаарын бохирдолд өртөж буй хүүхдүүдэд 20-30 жилийн дараа аливаа өвчлөлд өртөмтгий байхаас эхлээд бусад сөрөг нөлөөлөл гарах магадлалтай хэмээн үзэж буйг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тайлангийн танилцуулгын үеэр онцолсон юм. Агаарын бохирдлоос үүдэн амьгүй болон дутуу төрөлт нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд  хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин түгээмэл болоод буй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг эрчимтэй бууруулахгүй бол хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эмчлэх зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэнэ гэж тайланд дурдсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй ихтэй дүүргүүдэд оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг мөн судалгаагаар тогтоожээ. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлэн сөргөөр нөлөөлдөг. Монголд ургийн эндэгдэл өвлийн улиралд зуныхаас 3.5 дахин их байгаа бөгөөд уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байна. Тиймээс НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдлыг бүрэн арилгах хүртэл хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөмж боловсруулан Засгийн газарт хүргэж байгаа юм байна.

Үзсэн: 1254

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна