Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2024
монгол

Шинэ мэдээ

Шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд МУИС-ийн баг амжилттай оролцлоо


Densmaa 2018-03-13 03:03

Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа анх удаа шагналт байранд шалгарсан байна.

    Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд шагналт байр эзэлжээ. 2003 оноос хойш Ази-Номхон Далайн бүсийн их сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн 15 дахь удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Бээжингийн их сургууль, Хонгконгийн Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Австралийн Нью Саут Валийн Их Сургууль зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25-н их сургуулийн шилдэг баг өрсөлджээ. Мүүт корт тэмцээн нь хуулийн хэрэглээг кейстэй уялдуулан хэрэглэх шүүхийн мэтгэлцээн бөгөөд олон улсын ихэнхи сургуулиудад хичээлийн системд нь тусгагдсан байдаг байна.

Үзсэн: 1152

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна