Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ОХУ-ЫН ИРГЭДИЙГ “ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР ШАГНАВ


Densmaa 2018-03-27 04:03

Элчин сайд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Чулууны хаан жонш … домгын мөрөөр” баримтат кино болон “Эрдэнэсийн түүхийг бүтээгч” номыг дурсгал болгон бэлэглэв.

   Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын тушаалаар уул уурхай, түүний дотор жоншны хайгуул, олборлолт, баяжуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын иргэн Ю.В.Ларов, А.А.Лысенко, М.А.Барков, А.С.Грохочинский нарыг “Хүндэт медаль”-иар шагналаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа дээрх иргэдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, медалийг ёслол төгөлдөр гардуулсан байна.

   Элчин сайд Б.Дэлгэрмаа “Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хайлуур жоншны хайгуул, олборлолт, баяжуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон одоо ажиллаж буй Зөвлөлтийн болон Оросын үе үеийн геологич, уурхайчин, баяжуулагч инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг Монголчууд бид өндрөөр үнэлж, үргэлж бахархан дурсдаг. Та бүхний чин шударга ариун цагаан хөдөлмөрийн дүнд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам бүр бэхжиж ирснийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна” гэжээ.

      

Үзсэн: 1159

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна