Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын МСК-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгө Улаанбаатарын УСны салбарт зарцуулагдана


Densmaa 2018-03-28 02:03

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэнэ.

  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/ хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо.

  Хуралдаанаар АНУ-ын МСК-аас үзүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэж саналаа АНУ-ын талд уламжлахаар тогтов. АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжих хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд  төлөвлөгдөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад үйлдвэрийн зориулалтаар дахин ашиглах болон Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүй, институцийн цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үзсэн: 1115

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна