Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Д.Одбаяр: Монгол, Япон улс хоорондын эрх зүйн салбарын харилцааг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай


Densmaa 2018-03-28 02:03

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид Японы Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр суралцах боломжтой.

   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Япон Улсын Нагояагийн Их сургуулийн Удирдах зөвлөлийн Ази хариуцсан дэд захирал, профессор Исода Фүмио, профессор Кацуа Ичихаши нарыг  хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үеэр профессор Исода Фүмио Нагояагийн их сургууль Монгол Улсын их сургуулиудтай эрдэм солилцоо, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын төрийн албан хаагч, шүүгч нар ажлаа хийхийн зэрэгцээ докторын боловсрол олгох сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Цаашид энэ хөтөлбөрт магистрын зэрэгтэй хуульч, судлаач, багш нар зэрэг олон салбарын хүн хамрагдаж үргэлжлүүлэн суралцах боломжтой бөгөөд хөтөлбөр нь япон, монголын судлаачид  хамтран судалгаа хийх үүд хаалгыг нээж өгөх  болно хэмээн харж байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд япон, монголын хуульчид харилцан туршлага солилцох боломж бүрдэхийн сацуу олон улсын эрх зүйг судлаач олон болно гэж найдаж  байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 1107

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна