Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ИБУИНВУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА


Densmaa 2018-04-04 03:04

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

   Уулзалтын эхэнд ноён Филип Мэлоүн өмнө нь Сингапурт суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хельсинкид суугаа ЭСЯ-нд дэд тэргүүн, Британиас Лоаст суугаа Элчин сайдаар ажиллаж байсан талаараа хэлж, хэдийгээр Монгол Улсад анх удаа ирж байгаа ч өөрийнх нь дипломат албаны туршлага цаашдын хамтын ажиллагаанд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар ярьсан юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүнд юун түрүүнд ажлын амжилт хүсч, “Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, эдүгээ бидний хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаад миний бие баяртай байдаг” гэлээ.

   Төрийн тэргүүн Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 680 гаруй сая ам.доллар байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг Элчин сайд Филип Мэлоүнээс хүслээ. Хариуд нь, Элчин сайд Филип Мэлоүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах, соёл, боловсрол гээд олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар ярьсан юм.

Үзсэн: 1346

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна