Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Москвад болох "Транзит Монгол -2018" чуулганаар Монгол Улс боломжоо танилцуулна


Densmaa 2018-04-12 03:04

Чуулганд гурван улсын тээврийн яам, төмөр замын байгууллагууд, тээвэр зууч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд, нефть, нүүрс, төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоод оролцоно.

   Монгол Улс ОХУ-ын нийслэл Москва хотноо дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Транзит Монгол-2018” чуулган зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд Евразийн ачаа тээврийн гол тоглогчид нэгэн дор цугларч, бүс нутгийн тээврийн борлуулалт, хамтын ажиллагаа, төмөр замын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэж, чуулганы үеэр Монголын боломжуудыг танилцуулах юм.

   Чуулганд гурван улсын тээврийн яам, төмөр замын байгууллагууд, тээвэр зууч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд, нефть, нүүрс, төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоод оролцож, асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэнэ. Түүнчлэн Монгол Улсын  агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн байгууллагууд, аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл оролцох гэж байна. Өнгөрсөн онд энэхүү чуулган БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон бөгөөд түүний үр дүнд тээврийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхжиж, 2017 онд тээвэрлэсэн ачааны хэмжээ 2016 оны хэмжээтэй харьцуулахад ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд хүнсний ачаа, өнгөт металл, тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ 26,79 хувийн өсөлттэй байв.

Үзсэн: 1202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна