Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

50 мянган канад долларын санхүүжилттэй төслийн уралдаан зарлалаа


Densmaa 2018-04-12 03:04

21 жилийн хугацаанд 430 гаруй төсөл хөтөлбөрүүдэд 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг 21 аймгийн 240 суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлсэн байна.

   Канадын сангаас 50 мянган канад долларын санхүүжилт бүхий төслийн уралдаан зарлалаа. Уг төслийн уралдаан нь канад сангийн нутгийн санаачилга монгол дахь хөтөлбөрийн хүрээнд 21 дэх жилдээ хэрэгжиж байгаа юм. Тус хөтөлбөрийн хугацаанд 430 гаруй төсөл хөтөлбөрүүдэд 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг 21 аймгийн 240 суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлсэн. 2017-2018 онд канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрт нийт 700 гаруй төслийн санал ирснээс Улаанбаатар, Булган, Өвөрхангай зэрэг аймагт нийт 160 мянга гаруй канад долларын санхүүжилтээр 13 төсөл шалгарч хэрэгжжээ. Үүнээс дурдвал “Мэргэжлийн цагаан толгой”-мэргэжлүүдийн тухай мэдээллийг түгээх, “Улаан булан”, “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн хэрэгжүүлсэн байгууллагын төлөөлөл туршлагаасаа хуваалцсан юм.

  “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” загвар төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн алтан боломж” ТББ болон “Канад” сан хамтран  хэрэгжүүлсэн. Бодлогод нөлөөлсөн гэдгээрээ энэхүү төсөл онцлог ажээ.

Үзсэн: 1437

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна