Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиевийг хүлээн авч уулзав


Densmaa 2018-04-13 05:04

Ц.Э.Доржиев “Ах, дүү Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааны үнэ цэнийг бид онцгой эрхэмлэдэг.

 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй тус улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

   УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, “Энэхүү хамтын ажиллагаанд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

  Тэрбээр хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд буй саад бэрхшээлийг арилгах талаар хоёр талаас санаачилга гаргаж, зөвшилцөн ойлголцох, үр дүнд хүргэх нь бидний үүрэг юм хэмээн онцоллоо

Үзсэн: 1107

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна