Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа


Densmaa 2018-04-13 05:04

2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа.

Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.  

2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байна.

Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүллээ.

Үзсэн: 1317

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна